Үйлдлийн системийг тохируулах
Үйлдлийн системээ тохиргооны цэснээс хамаагүй илүү өөрийнхөөрөө тохируулж болно.
Гарын товчлуур дахин оноох (Keyboard remapping)
Таны гар дээр бараг хэрэглэдэггүй товчлуурууд байгаа байх. Хэрэггүй товчтой байхын оронд тэднийг дахин оноож (remap) хэрэгтэй юманд ашиглаж болно.
Өөр товч болгох
Хамгийн энгийн нь товчийг өөр товч болгох. Жишээ нь Caps Lock-ийг төдийлөн хэрэглэдэггүй бол илүү хэрэгтэй товч болгож болно. Vim хэрэглэдэг бол Caps Lock-ийг Escape болгох нь түгээмэл.
macOS дээр энгийн дахин оноолтыг System Preferences-ийн Keyboard тохиргооноос хийж болно. Илүү нарийн тохиргоонд тусгай програм хэрэгтэй.
Дурын команд оноох
Товчийг заавал өөр товч болгох албагүй: товч (эсвэл товчны хослол) дарахад дурын команд ажиллуулдаг болгох хэрэгслүүд бий. Жишээ нь Command+Shift+T дарахад шинэ терминалын цонх нээгддэг болгож болно.
Үйлдлийн системийн далд тохиргоо
macOS
macOS олон хэрэгтэй тохиргоог defaults командаар нээж өгдөг. Жишээ нь нуусан
програмуудын Dock дээрх дүрсийг хагас тунгалаг болгох:
defaults write com.apple.dock showhidden -bool true
Боломжтой бүх тохиргооны нэг жагсаалт байдаггүй, гэхдээ Mathias Bynens-ийн .macos шиг тодорхой тохиргоонуудын жагсаалтыг онлайнаас олж болно.
Цонхны удирдлага
Хавтанцар цонхны удирдлага (Tiling window management)
Хавтанцар цонхны удирдлага бол цонхнуудыг хоорондоо давхцахгүй хүрээнүүдэд хувааж байрлуулдаг арга. Unix дээр суурилсан үйлдлийн систем хэрэглэдэг бол хавтанцар цонхны менежер суулгаж болно. Windows, macOS дээр бол үүнтэй төстэй ажилладаг програм суулгаж болно.
Олон дэлгэцийн удирдлага
Цонхнуудыг дэлгэц хооронд зөөж удирдах товчлолуудыг тохируулж болно.
Байрлал (Layout)
Цонхнуудаа дэлгэц дээр тогтсон байрлалаар байрлуулдаг бол тэднийг гараараа нэг нэгээр зөөхийн оронд скрипт бичээд, нэг товчоор байрлуулдаг болгож болно.
Материал
- Hammerspoon - macOS-ийн ширээний автоматжуулалт
- Rectangle - macOS-ийн цонхны менежер
- Karabiner - macOS-ийн гарын нарийн тохиргооны хэрэгсэл
- r/unixporn - хүмүүсийн гоё тохиргооны дэлгэцийн зураг, тайлбарууд
Дасгал ажил
-
Caps Lock-оо илүү байнга хэрэглэдэг товч (Escape, Ctrl, Backspace гэх мэт) болгож дахин оноох аргыг олоорой.
-
Шинэ терминалын цонх эсвэл шинэ хөтчийн цонх нээдэг, систем даяар ажилладаг товчлол үүсгээрэй.
Лиценз: CC BY-NC-SA.