Компьютерийн ухааны боловсролын орхигдсон семестр
2026
Их сургуульд үйлдлийн системээс эхлээд машин сургалт хүртэл CS-ийн гүнзгий сэдвүүдийг заадаг. Харин өдөр бүр код бичихдээ хэрэглэдэг tool-уудаа яаж сайн ашиглахыг ихэнхдээ өөрөө олж сур гэдэг. Энэ хичээлээр CLI дээр чөлөөтэй ажиллах, сайн текст редактор ашиглах, version control-ийн ахисан боломжуудыг өдөр тутмын workflow-доо оруулах зэрэг практик зүйлсийг сурна.
Оюутан байхдаа ч, ажил дээр гарсны дараа ч эдгээр tool-той хэдэн зуу, хэдэн мянган цагийг өнгөрөөнө. Тиймээс тэдэнтэй ноцолдож цаг алдахын оронд өөртөө ажиллуулж сурах нь асар их ялгаа гаргадаг. Ингэж чадвал өмнө нь төвөгтэй, бараг боломжгүй мэт санагддаг байсан ажлууд ч энгийн workflow болж хувирна.
AI tool-ууд гарч ирснээр software engineering-ийн олон workflow хурдан өөрчлөгдөж байна. Тэднийг сохроор дагахгүй, сул талыг нь ойлгоод зөв ашиглаж чадвал developer-д үнэхээр хэрэгтэй. AI бол тусдаа нэг сэдэв гэхээсээ илүү олон tool, workflow-д шингэж байгаа зүйл тул бид тусдаа лекц болгохын оронд лекц бүрийн холбогдох хэсэгт нь оруулсан.
Энэ хичээлийг заах болсон сэдэл, зорилгын тухай унших.
Хичээлийн хөтөлбөр
- 1/12/26: Хичээлийн тойм + Shell
- 1/13/26: Командын мөрийн орчин
- 1/14/26: Хөгжүүлэлтийн орчин ба Хэрэгслүүд
- 1/15/26: Debugging ба Profiling
- 1/16/26: Хувилбар хяналтын систем (Git)
- 1/20/26: Packaging болон Shipping Code
- 1/21/26: Agentic Coding
- 1/22/26: Кодноос цааших зүйлс
- 1/23/26: Кодын чанар
Өмнөх жилүүдийн тусгай сэдвүүд
Жил бүрийн агуулга бага зэрэг өөр байдаг. 2026 онд багтаагүй ч өмнөх жилүүдэд орсон хэрэгтэй тусгай сэдвүүдийг эндээс үзэж болно.
- 1/16/20: Data Wrangling
- 1/28/20: Аюулгүй байдал ба Криптограф
- 1/29/20: Potpourri
- 1/30/20: Q&A
- 1/24/19: Нөөцлөлт (Backups)
- 1/24/19: Автоматжуулалт (Automation)
- 1/24/19: Machine Introspection
- 1/29/19: Үйлдлийн системийг тохируулах (OS Customization)
- 1/31/19: Вэб ба Вэб хөтчүүд
- 1/31/19: Аюулгүй байдал ба Нууцлал
Ерөнхий мэдээлэл
Багш нар: Энэ хичээлийг Anish, Jon, болон Jose нар хамтран заана.
Асуулт: Бидэнд missing-semester@mit.edu хаягаар имэйл илгээнэ үү.
Хэлэлцүүлэг: OSSU Discord сувгаар явагдах бөгөөд асуулт асуухдаа Piazza шиг #missing-semester-forum сувгийг ашиглаж, багш болон бусад суралцагчидтай чатлахдаа #missing-semester сувгийг ашиглана уу.
MIT-ээс гадуур
Энэ материал MIT-ээс гадуурх хүмүүст ч хэрэг болно гэж бодоод бид олон нийтэд нээлттэй тавьсан. Доорх газруудад энэ хичээлийн тухай нийтлэл, хэлэлцүүлгүүд бий:
- Hacker News (2026, 2020, 2019)
- Lobsters (2026, 2020, 2019)
- r/learnprogramming (2026, 2020, 2019)
- r/programming (2020, 2019)
- X (2026, 2020, 2019)
- Bluesky (2026)
- Mastodon (2026)
- LinkedIn (2026)
- YouTube (2026, 2020, 2019)
Орчуулгууд
- Arabic
- Bengali
- Chinese (Simplified)
- Chinese (Traditional, Taiwan)
- German
- Italian
- Japanese
- Kannada
- Korean
- Mongolian
- Persian
- Portuguese
- Russian
- Serbian
- Spanish
- Swedish
- Thai
- Turkish
- Vietnamese
Тэмдэглэл: Эдгээр нь олон нийтийн хийсэн орчуулгын гадны холбоосууд. Бид тус бүрийг нь шалгаагүй.
Та энэ хичээлийн тэмдэглэлийн орчуулгыг бэлтгэсэн үү? Жагсаалтад нэмүүлэхийн тулд анхны репозиторт pull request илгээнэ үү!
Талархал
Лекцийн бичлэг хийхэд тусалсан Элейн Мелло болон MIT Open Learning-д баярлалаа. Мөн SIPB IAP 2026-ийн хүрээнд энэ хичээлийг дэмжсэн Луис Турино болон SIPB-д талархаж байна.