Вэб ба хөтчүүд

Терминалаас гадна хөтөч бол таны хамгийн их цаг зарцуулах хэрэгслүүдийн нэг. Тиймээс түүнийг үр дүнтэй хэрэглэж сурах нь зүйтэй.

Товчлол (Shortcuts)

Хөтөч дээр хулганаар товшоод байх нь ихэвчлэн хамгийн хурдан арга биш. Түгээмэл товчлолуудыг сурвал урт хугацаандаа их өгөөжөө өгнө.

Хайлтын операторууд (Search operators)

Google, DuckDuckGo зэрэг хайлтын системүүд илүү нарийн хайлт хийх хайлтын оператортой:

Алдартай хайлтын системүүдийн илүү бүрэн жагсаалт: Google, DuckDuckGo.

Хаягийн мөр ч хүчтэй хэрэгсэл. Ихэнх хөтөч сайтуудын хайлтыг автоматаар таньж хадгалдаг. Тэдний түлхүүр үгийг засаж болно:

Жишээ нь y ХАЙХ ҮГС гэж бичээд шууд YouTube дотроос хайдаг болгож болно.

Мөн өөрийн домэйнтэй бол домэйн бүртгэгчээрээ дэд домэйнийг өөр хаяг руу чиглүүлж болно. Жишээ нь би https://ht.josejg.com-ийг энэ хичээлийн сайт руу чиглүүлсэн. Тэгэхээр ht. гэж л бичихэд хаягийн мөр автоматаар нөхнө. Энэ аргын бас нэг давуу тал нь хавчуургаас (bookmark) ялгаатай нь бүх хөтөч дээр ажилладаг.

Нууцлалын өргөтгөлүүд (Privacy extensions)

Өнөөдөр вэбээр аялах нь зар сурталчилгаанаас болж залхаамжтай, мөрдөгчөөс (tracker) болж хувийн орон зайд халддаг болсон. Сайн зар хаагч ихэнх зарыг хаахаас гадна нийтлэг хар жагсаалтад орсон сэжигтэй, хортой сайтуудыг ч хаана. Хүсэлтийн тоог багасгаснаар заримдаа хуудас хурдан ачаалагдана. Хэдэн санал:

Ийм төрлийн өөр өргөтгөлүүдийг эндээс олоорой.

Загвар өөрчлөх (Style customization)

Хөтөч бол таны машин дээр ажиллаж буй нэг л програм, тиймээс юу харуулах, яаж ажиллахыг ихэвчлэн эцсийн дүндээ та шийднэ. Үүний нэг жишээ бол өөрийн загвар. Хөтөч хуудсыг ямар загвартай харуулахаа Cascading Style Sheets буюу CSS-ээр тодорхойлдог.

Хөтчийн inspect хэрэгслээр сайтын эх кодыг нээж, агуулга, загварыг түр өөрчилж болно (вэб хуудасны дэлгэцийн зурагт хэзээ ч итгэж болохгүйн нэг шалтгаан энэ).

Загвараа байнгын болгож өөрчлөх бол өргөтгөл хэрэгтэй. Бидний зөвлөх нь Stylus (Firefox, Chrome).

Жишээ нь хичээлийн сайтад ийм загвар бичиж болно:

body {
    background-color: #2d2d2d;
    color: #eee;
    font-family: Fira Code;
    font-size: 16pt;
}

a:link {
    text-decoration: none;
    color: #0a0;
}

Мөн Stylus бусад хэрэглэгчдийн бичиж userstyles.org дээр нийтэлсэн загваруудыг олж чадна. Жишээ нь ихэнх алдартай сайтад нэг буюу хэд хэдэн бараан өнгөний загвар бий. Дашрамд, Stylish-ийг бүү хэрэглээрэй, хэрэглэгчийн өгөгдлийг задруулдаг нь тогтоогдсон (дэлгэрэнгүй).

Ажиллагааг өөрчлөх (Functionality Customization)

Загварыг өөрчилдөгтэй адил сайтын ажиллагааг ч өөрийн JavaScript бичиж, Tampermonkey зэрэг өргөтгөлөөр ажиллуулж өөрчилж болно.

Жишээ нь дараах скрипт J, K товчоор Vim шиг дээш доош гүйлгэдэг болгоно:

// ==UserScript==
// @name         VIM HT
// @namespace    http://tampermonkey.net/
// @version      0.1
// @description  Vim JK for our website
// @author       You
// @match        https://hacker-tools.github.io/*
// @grant        none
// ==/UserScript==


(function() {
    'use strict';

    window.onkeyup = function(e) {
        var key = e.keyCode ? e.keyCode : e.which;

        if (key == 74) { // J нь 74-р товчлуур
            window.scrollBy(0,500);;
        }else if (key == 75) { // K нь 75-р товчлуур
            window.scrollBy(0,-500);;
        }
    }
})();

OpenUserJS, Greasy Fork зэрэг скриптийн сангууд ч бий. Гэхдээ анхаараарай: бусдын бичсэн скрипт суулгах маш аюултай, тэд бараг юу ч хийж чадна, жишээ нь зээлийн картын дугаарыг тань хулгайлна. Бүтэн скриптийг өөрөө уншиж, юу хийдгийг ойлгоод, сэжигтэй юм хийхгүй гэдэгт бүрэн итгэлтэй болохоос нааш хэзээ ч бүү суулгаарай. Уншиж болохооргүй шахсан (minified) эсвэл зориуд ойлгомжгүй болгосон (obfuscated) код агуулсан скриптийг хэзээ ч бүү суулгаарай!

Вэб API (Web APIs)

Вэб үйлчилгээнүүд вэб хүсэлтээр харьцаж болох програмын интерфейс буюу вэб API санал болгох нь улам түгээмэл болж байна. Энэ сэдвийн дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс уншаарай. Нийтэд нээлттэй API олон бий. Вэб API олон зүйлд хэрэгтэй:

function c() {
    url='https://www.google.com/complete/search?client=hp&hl=en&xhr=t'
    # Санамж: UTF-8 өгөгдөл авахын тулд user-agent-ийг заавал зааж өгөх ёстой!
    curl -H 'user-agent: Mozilla/5.0' -sSG --data-urlencode "q=$*" "$url" |
        jq -r ".[1][][0]" |
        sed 's,</\?b>,,g'
}

Вэб автоматжуулалт (Web Automation)

Заримдаа вэб API хүрэлцэхгүй. Зөвхөн унших бол pup шиг HTML задлагч, эсвэл Python-ы BeautifulSoup шиг сан хэрэглэж болно. Харин хуудастай харилцах эсвэл JavaScript ажиллуулах хэрэгтэй бол эдгээр нь хүрэлцэхгүй, тэр үед WebDriver хэрэглэнэ.

Жишээ нь дараах скрипт сайтын хаягийг бичиж оруулах үйлдлийг дуурайж, Wayback Machine-д тухайн URL-ыг хадгална:

from selenium.webdriver import Firefox
from selenium.webdriver.common.keys import Keys


def snapshot_wayback(driver, url):

    driver.get("https://web.archive.org/")
    elem = driver.find_element_by_class_name('web-save-url-input')
    elem.clear()
    elem.send_keys(url)
    elem.send_keys(Keys.RETURN)
    driver.close()


driver = Firefox()
url = 'https://hacker-tools.github.io'
snapshot_wayback(driver, url)

Дасгал ажил

  1. Хөтөч дээрээ байнга хэрэглэдэг хайлтын системийнхээ түлхүүр үгийг засаарай.

  2. Дээрх өргөтгөлүүдийг суулгаарай. uBlock Origin/Privacy Badger-ийг тодорхой сайт дээр хэрхэн унтраахыг олоорой. Ямар ялгаа харагдаж байна? YouTube шиг зар ихтэй сайт дээр туршаарай.

  3. Stylus суулгаад дээрх CSS-ээр хичээлийн сайтад өөрийн загвар бичээрэй. Програмчлалд түгээмэл тэмдэгтүүд: = == === >= => ++ /= ~=. Фонтыг Fira Code болгоход тэд юу болж байна? Илүүг мэдэх бол “programming font ligatures” гэж хайгаарай.

  4. Өөрийн хот/бүс нутгийн цаг агаарыг авах вэб API олоорой.

  5. Selenium шиг WebDriver програмаар хөтөч дээрээ байнга гараар хийдэг давтагдах ажлаа автоматжуулаарай.


Энэ хуудсыг засварлах.

Лиценз: CC BY-NC-SA.