Лиценз
Энэхүү хичээлийн вэбсайтын эх код, лекцийн тэмдэглэл, дасгал ажил, видео бичлэг зэрэг бүх агуулга нь CC BY-NC-SA 4.0 лицензээр зохицуулагдана.
Энэ нь та дараах эрхтэй гэсэн үг юм:
- Хуваалцах — материалыг ямар ч хэлбэр, форматаар хуулбарлан тараах боломжтой
- Өөрчлөх — материалыг өөрчлөх, сайжруулах болон түүн дээр суурилан шинээр бүтээх боломжтой
Дараах нөхцөлийн дагуу:
- Зохиогчийг дурдах (Attribution) — Та зохиогчийн талаарх мэдээллийг тодорхой дурдаж, лиценз рүү хөтлөх холбоос хийж, өөрчлөлт орсон эсэхийг зааж өгөх ёстой. Та үүнийг аль болох боломжит бүх хэлбэрээр хийж болох ч лиценз эзэмшигч таныг эсвэл таны хэрэглээг дэмжсэн гэсэн утга илэрхийлэхгүй байх ёстой.
- Арилжааны бус зорилгоор ашиглах (NonCommercial) — Та материалыг арилжааны (ашиг олох) зорилгоор ашиглах боломжгүй.
- Ижил нөхцөлөөр хуваалцах (ShareAlike) — Хэрэв та материалыг өөрчилж, сайжруулан шинээр бүтээсэн бол өөрийн бүтээлээ анхны лицензтэй ижил нөхцөлөөр тараах ёстой.
Энэ бол бүрэн хэмжээний лицензийн эх бичвэрийг хүнд уншихад хялбар болгосон хураангуй бөгөөд албан ёсны хувилбарыг орлохгүй.
Хувь нэмэр оруулах зааварчилгаа
Та орчуулгатай холбоотой санал, засваруудаа манай GitHub эх код хуудсанд issue болон pull request нээж илгээх боломжтой. Лекцийн видеоны хадмал орчуулгууд анхны эх кодын санд байрладаг (эндээс үзнэ үү).
Орчуулгын зааварчилгаа
Хэрэв та лицензийн нөхцөлүүдийг дагаж мөрдвөл лекцийн тэмдэглэл болон дасгалуудыг өөрийн хэл рүү чөлөөтэй орчуулах боломжтой. Хэрэв таны орчуулга хичээлийн бүтцийг яг таг дагаж байвал бидэнтэй холбогдоорой, бид таны бэлтгэсэн хувилбарыг өөрийн үндсэн хуудсан дээр холбож өгөх болно.
Видео бичлэгийн хадмал орчуулгыг бэлтгэхдээ өөрийн орчуулгыг YouTube дээр олон нийтийн хувь нэмэр оруулах байдлаар илгээнэ үү.